PowerPoint Presentation

Published on Slideshow
Static slideshow
Download PDF version
Download PDF version
Embed video
Share video
Ask about this video

Scene 1 (0s)

ЗАЛУУ БАГШ НАР АНГИ УДИРДАХАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭД АХМАД БАГШААС ТУРШЛАГА СУДЛАХ НЬ.

Scene 2 (11s)

УДИРТГАЛ Чехийн агуу их сурган хүмүүжүүлэгч Я.А.Коменский “Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан алба гагцхүү багш хүнд заяажээ” гэсэн нь багшийн мэргэжил бусад мэргэжлүүдээс ялгагдах өвөрмөц онцлогтой, мөн нийгмийн ач холбогдол цаглашгүй их болохыг зүйрлэн тодорхойлжээ. Багш хүний хамгийн чухал эрхэм үүргийн нэг бол яах аргагүй анги удирдах юм. Анги удирдах нь багшаас нэмэлт мэдлэг, ур чадвар шаарддаг өвөрмөц ажил. Багш анги даан авч ажиллах нь сургуулийн ажил үүргийн хуваарьт багтдаг ажлын нэг өөрөөр хэлбэл, багшийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг мөн. АУБ-ын гол зорилго бол даасан ангийнхаа сурагч болгонд амжилттай сурч, бие дааж суралцах арга барил эзэмших, бие хүн-иргэн болж төлөвшихөд нь туслан дэмжих, хүүхдийн хамт олны төлөвших үйл явцыг сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухаан, менежемент, залуур зүйн шинжлэх ухааны үндэстэй удирдан жолоодох олон талт үйл ажиллагаа юм. Залуу багш нар анги удирдан ажиллахад олон сайхан зүйлс болон олон асуудалтай нүүр тулдаг. Залуу багш нар анги удирдахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд ахмад багшийн арга туршлага, мэдлэг чадвараас хэрхэн суралцаж түүнийгээ бүтээлчээр ашиглаж анги хамт олноо зөв удирдан чиглүүлэх вэ гэдэг гарц гаргалгааг олох хүслээр энэхүү сэдвийг сонгон авч судаллаа..

Scene 3 (1m 26s)

Судалгааны зорилго : Залуу багш нар анги удирдахдаа ахмад багш нарын ангитай ажиллах чадвар, арга туршлагаас суралцаж, өөрийн анги удирдах үйл ажиллагаандаа бүтээлчээр хэрэглэх чадвараа нэмэгдүүлэхэд оршино. Зорилт : Анги удирдахад багшийн анхаарах зүйлс Анги удирдахад тулгарч буй асуудал түүнийг хэрхэн шийдвэрлэх Ахмад багш нарын анги удирдах арга туршлагаас суралцах Залуу багш нарт анги удирдах арга туршлагаасаа хуваалцаж түгээн дэлгэрүүлэх Судалгааны арга зүй : Ганцаарчилсан ярилцлагын арга Санал асуулгын арга Харьцуулалтын арга Хэсэгчилсэн ба нэгтгэн дүгнэх арга Судалгааны таамаглал : Залуу багш анги удирдахад: Сурагчдын онцлогийг таньж мэдэх Анги удирдах туршлага дутмаг Зөвлөн туслах хүн байхгүй Сурагч эцэг эхтэй харилцах харилцаа Хүүхдийн тоо / анги дүүргэлт / Хүүхдийн хүмүүжил төлөвшил гэх мэт олон асуудал тулгамддаг. Иймээс ахмад багш нарын арга туршлага, мэдлэг, анги зохион байгуулах эв дүй, ур чадвараас нь суралцсанаар залуу багш нар анги удирдан зохион байгуулахад тулгамдсан асуудлаа шийдвэрлэх гарцыг олно гэж таамаглаж байна..

Scene 4 (2m 35s)

Анги хамт олон гэж юу вэ? Хүүхдэд багаас нь бусадтай харилцаж хамтран амьдрах, нийгмийн амьдралын туршлага суулгах нэг гол арга хэрэглүүр нөхцөл нь ангийн хамт олон мөн. Хүүхдийн хөгжил төлөвшилд түүний анги хамт олон ихээхэн чухал нөлөө гүйцэтгэдэг учраас багш хүн сурагчдын, хамт олны хөгжил төлөвшлийн талаар тодорхой мэдлэг, туршлагатай байх шаардлагатай. Анги удирдах гэж юу вэ? Анги удирдсан багш бол даасан ангийн сурагчдын сурч боловсрох үйл ажиллагааг удирдан чиглүүлж, зохион байгуулагч, менежер, судлаач байхын хамт сурагч нэг бүрийн дотны туслагч, ивээн тэтгэгч / спонсор / , зөвлөгч чиглүүлэгч / ментор / , дасгалжуулагч / көүч / нь байна..

Scene 5 (3m 19s)

2.1. Судалгааны арга зүй , түүврийн бүтэц. № Судалгааны субьектууд Хамрагдсан хүний тоо 1 Ахмад багш 146 2 Залуу багш 8.

Scene 6 (3m 53s)

График-3. 3. Та анги удирдах туршлагатай юу? Тийм Үгүй 0.94399999999999995 5.6000000000000001E-2.

Scene 7 (4m 16s)

График- 5. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан багш нарын дийлэнх буюу 61.1 % нь багш нар судалгаа сайн хийх, 28.6 % нь хүүхэд бүрийн хувийн онцлогийг таньж мэдэх нь анги удирдсан багшийн анхаарах шаардлагатай зүйлс гэж үзсэн байна..

Scene 8 (4m 44s)

График- 7. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан багш нарын дийлэнх буюу 61.1 % нь ангитай ажиллах хангалттай цаг байхгүй нь анги удирдсан багшид тулгардаг бэрхшээл гэж хариулсан байна..

Scene 9 (5m 9s)

График- 9. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан залуу багш нарын 78.2 % нь ахмад багш нарын 68.3 % зөвлөгөө авч хамтарч ажиллах боломж бага байдаг гэж хариулсан байгаагаас үзвэл ахмад залуу багш нарын залгамж холбоо хамтын ажиллагаа дутмаг байгаа нь ажиглагдлаа..

Scene 10 (5m 28s)

2.2 Залуу багш нартай ганцаарчилсан ярилцлага хийсэн судалгаа: 15 багш хамрагдав..

Scene 11 (6m 12s)

Ахмад багш нартай хийсэн ганцаарчилсан ярилцлага судалгаа: Нийт 1 9 багш хамрагдав ..

Scene 12 (7m 14s)

ДҮГНЭЛТ Судалгаанд хамрагдсан багш нарын 74.4 % нь анги удирдсан туршлагатай ахмад багш нар байсан нь судалгааны үр дүнг үнэн бодитой гарахад ихээхэн ач холбогдолтой байлаа. Энэхүү судалгаанаас залуу багш нарт анги удирдахад ямар асуудал бэрхшээл тулгардаг тэдгээрийг хэрхэн даван туулж анги удирдах чадвартай болох, анги удирдан зохион байгуулах чадвараа хэрхэн дээшлүүлж хөгжих вэ гэдэг гарцыг ахмад багш нарын арга туршлагаас судлан өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд тус нэмэр болно гэж итгэж байна. Ахмад багш нарын дийлэнх буюу 74.4 % нь анги удирдах хамгийн чухал чадвар бол ангийн сурагчдыг зохион байгуулалт, эв нэгдэлтэй, хүмүүжилтэй болгоход сургах гэж үзсэн байна. Ахмад багш н а р ын 55.6 % нь анги удирдах чадвараа дээшлүүлэхийн тулд хүүхэд бүрийн онцлогийг мэдэх, 37 % нь өөрийн гэсэн өвөрмөц арга барилтай байх нь чухал гэж дүгнэсэн байна. Судалгаанд хамрагдсан ахмад багш нарын 61.1 % нь анги удирдан ажиллахад хамгийн их анхаарах шаардлагатай зүйл бол судалгаа сайн хийх, хүүхэд бүрийн хувийн онцлогийг танин мэдэх гэж тодорхойлсон байна. Судалгаанд хамрагдсан залуу багш нарын 63 % нь анги удирдан ажиллахад тулгардаг асуудал бэрхшээлийг тодорхойлоход: 1.Хангалттай цаг байдаггүй 2. Эцэг эхийн хайхрамжгүй байдал 3. Бичиг цаасны ажил ихтэй байдаг гэж үзсэн бол Ахмад багш нарын зүгээс эдгээр бэрхшээлийг даван туулахын тулд 1. Эерэг байдлаар хандах 2.Ахмад багш нараас зөвлөгөө авч хамтарч ажиллах 3.Цагийн менежментийг зөв хийх ажлаа хуваарилж сурах хэрэгтэй гэж үзсэн байна. Судалгаанд хамрагдсан залуу багш нарын 78.2 % нь , ахмад багш нарын 68.3 % зөвлөгөө авч хамтарч ажиллах боломж бага байдаг гэж хариулсан байгаагаас үзвэл ахмад залуу багш нарын залгамж холбоо хамтын ажиллагаа дутмаг байгаа нь ажиглагдлаа. Судалгаанд оролцсон багш нарын 91.3 % нь ахмад болон залуу багш нарын туршлага солилцох, туршлага судлах, туршлагаа түгээн дэлгэрүүлэх хамтарсан үйл ажиллагаа байдаггүй гэж хариулсан нь 1.Залуу багш нар- ахмад багшаас суралцах 2. Багш- багшаасаа суралцах үйл ажиллагаа учир дутагдалтай байгаа нь судалгаагаар харагдлаа..

Scene 13 (9m 22s)

САНАЛ Энэ бүхнээс дүгнэлт хийж залуу багш нар анги удирдахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд ахмад багшаас туршлага судлах хамтарсан үйл ажиллагааг хөгжүүлэх талаар цаашид авч хэрэгжүүлэх дараах саналыг дэвшүүлж байна. Нэг.Сургалтын бүх шатны боловсролын байгууллага багш нарын хүрээнд: Ахмад залуу багш нарын залгамж холбоо хамтын ажиллагааг өргөжүүлэн хамтран суралцах, үндэсний хөтөлбөр боловсруулах Ахмад багшийн тэргүүн туршлагыг залуу багш нарт сурталчилсан үндэсний контент цахим санг бий болгох БМДИ болон боловсролын газраас ахмад багш нарын арга туршлагыг түгээн дэлгэрүүлсэн сургалт болон гарын авлага зөвлөмж хүргүүлэх Сургуулийн хүрээнд ахмад багш нараас туршлага судлах зөвлөн туслах үйл ажиллагааг сургуулийн захиргаанаас зохион байгуулах. Сургуулийн хэмжээнд шинэ төгссөн залуу багш нарыг туршлагатай багшид дагалдуулан анги даалгах арга барилд суралцуулах Ахмад багш нарын тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлсэн өдөрлөг арга хэмжээг жил бүр уламжла л болгон зохион байгуулах 7. Сургуулийн хөтөлбөрт АУБ ангитай ажиллах цагийг тусад нь тусгаж оруулах саналыг дэвшүүлж байна..

Scene 14 (10m 19s)

НОМ ЗҮЙ Боз.И. Анги удирдах урлаг. Уб., 2005.он Ичинхорлоо.Ш. Багшийн ном. Уб.,2011.он Батхуяг С. Ичинхорлоо Ш нар. Сурган хүмүүжүүлэх зүйн үндэс. Уб.,2006.он Жавзан Б. Энхбаяр Б. Боловсролын сэтгэл судлал. Уб.,2012.он Ичинхорлоо Ш. Сурах арга. Уб., 2009. он УБИС-Сурган сэтгэл зүйн тэнхим. Боловсрол судлалын ерөнхий үндэс. 2002.он Отгонцэцэг.Д. Сурган хүмүүжүүлэх зүйн үндэс. Уб.,2013.он.

Scene 15 (10m 26s)

Анхаарал тавьсанд баярлалаа.